МУ-ын Засгийн газраас Ц.Болорчулуунд Хүндэт өргөмжлөл, цом  гардуулан өглөө

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.07.10 15:09


Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулууныг "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ЦОМ"- оор өнөөдөр шагнасан байна. Түүнийг Монгол Улсын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг чадвар хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг Монгол Улсын Засгийн газар ийнхүү үнэлсэн байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өгсөн юм.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам