Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.08.01 10:17


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн “Gain” олон байгууллагуудын зөвлөх, мэргэжилтнүүдийг өнөөдөр /2019.07.31/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХХААХҮЯ-ны ХҮХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг, ХҮХБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам, ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Энхдөлгөөн, Gain Олон улсын байгууллагуудын зөвлөлийн Шим тэжээлийг сайжруулах олон улсын холбооны зөвлөх Chris Gilbert, Adeline Provent,  Иод дутлын эмгэгтэй тэмцэх олон улсын хорооны Зүүн Өмнөд Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Dennis Bittisnich,  FFI Хүнс баяжуулах санаачлаг ОУБ- ын зөвлөх Wilson Enzama, ЮНИСЕФ-ийн шим тэжээл хариуцсан мэргэжилтэн  Л.Мөнхжаргал нар оролцов. 

Энэ удаагийн уулзалтаар ХХААХҮЯ болон HҮБ-ын Хүүхдийн сангийн хүсэлтийн дагуу Хүнс баяжуулах санаачлаг (FFI), Хоол тэжээлийн байдлыг сайжруулах дэлхийн холбоо (GAIN), Иод дутлын эмгэгтэй тэмцэх олон улсын хороо (IGN), байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашид  авах арга хэмжээ, техникийн тусламж үзүүлэх  талаар санал солилцлоо.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам