“Ханбогд кашимер” ХХК-ны Сүлжмэлийн үйлдвэр байгуулагдлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.08.12 14:47


Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал “Ноолуур” хөтөлбөрт хамрагдсан “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Ингэснээр 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийт 500 гаруй ажилтантай болж байна. Тус үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.

“Ханбогд кашимер” ХХК нь сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй Герман, Итали, Монголын дизайнеруудтай хамтран ажиллаж байна.

Тус компаний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, ХөҮХБЗГ-ын дарга Б.Батхүү, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцлоо. 

“Ханбогд кашимер” ХХК  12 аймагт Түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй, Монгол улсын түүхий ноолуурын зах зээл дээр 20 жил ажилласан баялаг туршлагатай, анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ 70 хувь нь европийн зах зээлрүү экспортолдог байна.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам