ХХААХYЯ-ны ТНБД-ын албан үүргийг орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн ОХУ-ын Төрийн думын гишүүнийг хүлээн авч уулзав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.08.08 12:07


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-ын албан үүргийг орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн Оросын Холбооны Улсын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиевтай өнөөдөр /2019.08.08/ хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, мөн цаашид хамтран ажиллах тухай санал солилцов. 
ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев цаашид ОХУ-д экспортлох ХАА-н гаралтай бүтээгдэхүүний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, Халимаг болон Монгол үхрийн аж ахуйн үржил, генетик нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Т. Жамбалцэрэн хоёр орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд, мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдэв.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам