З.Батбаяр: Шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэсэн, шинээр яригдсан асуудлуудыг тодорхойлсон үр дүнтэй уулзалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.10.25 5:14


Энэ айлчлалын үеэр Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд З.Батбаяртай ярилцсан юм.  

- Мал сүргийг эрүүлжүүлэхийн төлөө ажилладаг Биокомбинатыг шинэчлэх төсөл 10 жил зогсонги байсан ч, айлчлалын үр дүнгээр хөдөлгөөнд орж байна? Энэ талаар
-ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Унгар улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнг 2-3 зүйл дээр хэлж болохоор байна. Хамгийн нэгдүгээрт нь олон жил яригдсан ч шийдэгдээгүй Биокомбинатын төслийг хөдөлгөж эхлүүлэх энэ тохиролцоонд хүрсэн нь хамгийн том амжилт гэж үзэж байна. Биокомбинат үйлдвэрийг 25 сая долларын хөнгөлөлттэй зээлээр орчин үеийн техник технологийн шаардлага хангасан үйлдвэр байгуулж чадах юм бол малаа эрүүлжүүлж, цаашлаад мах махан бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Урьд нь Биокомбинатын зээлийн асуудал саатаад байсан гол шалтгаан нь болох техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ хийх ажиллагааг Монгол эрдэмтэд судлаачдынхүчээр энэ ондоо багтааж хийж, ТЭЗҮ дээрээ тулгуурлан зээлийн гэрээ болон худалдааны бусад гэрээ байгуулаад ирэх оны эхний улиралдаа багтааж үндсэн ажлаа эхлүүлхээр тохиролцсоноор Монгол малын махыг экспортонд гаргах, малыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд ихээхэн чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Унгар улсын гадаад хэрэг,худалдааны яам тус улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад худалдааны асуудлыг бүрэн хариуцдаг. Тиймээс энэ төслийн талаар Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайдтай бүрэн тохиролцож ажил хэрэг болгохоор тогтсон. Энэ тохиролцооны дагуу тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэх үүрэг бүхий Унгарын Экзим банкны дэд ерөнхийлөгч Андраш Пушкаштай уулзаж тохиролцсон.Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэхэд П.Сэргэлэн сайдтай Монгол Улсын сангийн яам, Биокомбинат ТӨҮГ-ын төлөөллүүд Унгарт суугаа элчин сайд хамтдаа тус уулзалтанд оролцсон нь асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд ихээхэн үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн ажлын айлчлалын үеэр Унгар улсын газар тариалангийн яамны дэд сайд Нади Иштвантай уулзаж урьд нь яригдаж байсан шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэх,шинээр яригдсан асуудлуудыг тодорхойлсон үр дүнтэй уулзалт боллоо хэмээн дүгнэж байна.

-Монгол улс мал аж ахуйн орон. Мах махан бүтээгдэхүүний экспорт анхаарал татаж байна?
-Хамгийн нэгдүгээрт малын генийн үзүүлэлтүүдийг,генийн мэдээллүүдийг хадгалах цуглуулах малын генийг сайжруулах тал дээр цогц хамтарсан судлагаа хийх талаар хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тогтлоо.Одоогийн байдлаар Унгарын талаас энэхүү хамтын ажиллагааны гэрээ төсөл хөтөлбөрүүдийг бэлэн болгосон. Одоо монгол улсын талаас энэ хамтын ажиллагааг ямар байгууллага дээр хариуцаж хийх вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай.Гэхдээ УИХ-д өргөн мэдүүлэх малын генийн өөрчлөлтөөс хамгаалах генийг бүртгэлжүүлэх энэ тухай асуудал шийдэгдээд батлагдаад ирсэн тохиолдолд үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлж болох байх хэмээн үзэж байна.Мөн хөдөлгөөнт мах боловсруулах жижиг оврын үйлдвэрүүдийг байгуулах тал дээр ярилцаж судалгааг эхлүүлэхээр тохирлоо.Уулзалтын үеэр жижиг оврын махны үйлдвэрүүд, сүү боловсруулах жижиг оврын үйлдвэрүүд байгуулах асуудал хөндөгдсөн. Энэ үйлдвэрүүд байгуулагдаж үйл ажиллагаа эхлэх нь Монгол улсад өндөр ач холбогдолтой.

Монгол улсын хүнсний үйлдвэрлэлд Евро-стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, сүү, цагаан идээ, чацаргана зэрэг бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судлахаар болсон гэлээ?
Жижиг оврын сүү боловсруулах үйлдвэрүүд тэр дундаа нэг сонирхолтой судалгаа болох тэмээний сүүг боловсруулах тал дээр хийгдэж байгаа судалгааг Унгар улсын талд танилцуулсан.Монгол чацарганы бүтээгдэхүүнийг ашиглах замаар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох,тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ европын зах зээлд хэрхэн яаж экспортлож болох вэ?гэсэн асуудал мөн яригдсан байгаа.Чацарганы тухайд бол унгар улсад ургаж буй чацаргана, Монгол улсад ургаж буй чацарганы ялгаатай талуудыг өөр хооронд нь харьцуулан судлахад,Монголын чацарганыгевропын зах зээлд гаргахад чухал бренд болох боломжтой нь харагдсан.Энэ богино хугацаанд гурван уулзалтын үр дүнг аваад үзэхэд энд яригдсан асуудлуудын дагуу тодорхой гэрээ хэлэлцээр байгуулаад, хариуцсан байгууллагуудыг, тодорхой асуудлуудыг хооронд нь холбоод явах юм бол Монгол улсын эдийн засаг мал аж ахуй,газар тариалангийн чиглэлд ихээхэн үр өгөөжөө өгөх төслүүд болно гэж бодож байна.

-Монголын улсад хөдөө аж ахуйн салбарт өндөр мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Монгол улсаас Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутныг хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү сургах асуудлуудыг ч ярьсан байгаа?
-Энэ удаагийн айлчлалын гурван уулзалтын үеэр гурвууланд нь ижил яригдсан нэг чухал асуудал бол сургалтын асуудал байгаа.Унгар улсын талаас энэ жил 100 оюутан, ирэх жилээс 200 оюутан Унгар улсын их дээд сургуулиудад суралцуулна.Үүнээс гадна Монгол улсын талаас тавьж байгаа асуудал бол мэргэжлийн ажилчин, мэргэжилтэн боловсон хүчинг нарийвчлан мэрэгшүүлэх сургалтуудыг бэлтгэх ажлыг энэ салбарт хийе,дараа дараагийн төслүүд дээр Унгар хэлээр ярьдаг,Унгарын технологийг өөрийн болгосон боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлуудыг ярилцаж тохирлоо.Энэ тал дээр хоёр тал илүү их анхаарч ажиллах ажиллана. Ер нь бол мэргэжилтэй хүмүүсийг бэлтгэх түүний хажуугаар мэргэжлийн ажилчин бэлтгэх асуудал дээр илүү анхаарч ажиллах ёстой. Ажилчдыг болон ,техник мэргэжлийн сургуулийн сурагчид,оюутнуудын солилцоог өргөн хүрээтэй болгох,Монгол улсаас ирж буй ажилчид суралцахын хажуугаар Унгар улсын технологийн дэвшилтэт дэлхийн хэмжээний технологийгэзэмших өөрийн болгох тэндээс суралцах нь хамгийн том үр дүн гэж бодож байна.

Монгол улсын хүнсний бренд бүтээгдэхүүн Европын зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байна гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл олон улсын чанарын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах гүүр болох боломжтой санагдлаа?
-Ганцхан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн төдийгүй ер нь Унгар улс Монгол улсын хувьд Европын холбооны улсуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гүүр улс болох бүрэн боломжтой гэдэгээ илэрхийлээд байна.Монгол улс Унгар улсын технологийг өөртөө нутагшуулах замаар Унгар улсын мэргэжилтэн бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ,ОХУ руу гаргах гүүр болох боломжтой ийм учраас хоёр улсын харилцан хамтын ажиллагаа эдийн засгийн харилцан ашигтай зарчим дээр тулгуурласан харилцаа байх юм гэсэн асуудлыг тохиолцсон.Мэдээж хоёр улсын хувьд улс төрийн маш өндөр түвшний сайн харилцаа,түүхэн уламжлалт холбоо эергээр нөлөөлнө.Хамгийн гол нь хоёр талд аль алинд нь ашигтай байх энэ зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулах ,тэр харилцан ашигтай байх зарчимыг нь залуучуудыг сургаж мэрэгшүүлэх замаар улам гүнзгийрүүлэхээр тохиролцсон нь тун чухал байна.

-Унгар улсын технологи өндөр түвшинд хүрсэн, технологид суурилсан хөгжлийн бодлоготой улс юм байна?

Унгар Монгол улс хооронд улс төрийн түвшний харилцааг эдийн засгийн түвшний харилцан ашигтай харилцаанд шилжүүлэх, мөн соёл түүх спортын чиглэлийн харилцааг улам хөгжүүлэх тал дээр элчин сайдын яам анхаарал тавьж ажиллаж байна. Тэр дундаа Унгар улсад байгаа технологийг Монгол улс авч ашиглах,яагаад энэ технолгийг зориуд дурдаад байна вэ гэвэл Унгар улс өөрийн хөгжлийн арга барилыг технологт суурилсан хөгжил гэж тодорхойлсон. Тийм учраас дэлхийн хэмжээний технологийг дэлхийн үнээс 20-30 хувиар хямд гаргах боломжтой гэж зарлаад байгаа учир Олон улсын хямдхан технологийг монголд нутагшуулах нь чухал байгаа юм. Унгарын Экзим банкнаас Монгол улсад Унгар улсын техник технологийг нэвтрүүлэн ажиллах манай улсын бизнесменүүдэд хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Унгар улсаас техник технологийн ололтуудыг Монгол улсад нутагшуулж нэвтрүүлсэн тохиолдолд нэмэлт хөрөнгө шаардлагагүй. Харин Унгарын Экзим банкнаас зээл авах замаар шийдвэрлэх боломжтой болж байна. Олон улсын стандартад нийцсэн хямд үнэтэй энэ технологуудыг өөрийн оронд нутагшуулаад, тэр технологиороо дэлхийд өрсөлдөх чадвартай Унгар Монголын хамтарсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд БНХАУ,ОХУ-ын зах зээлд гарч чадах юм бол хоёр улсын хөгжилд ихээхэн чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.Хоёр улсын хамтын ажиллагаа цааш хөгжөөд ирэхэд хоёр орны хамтарсан үйлдвэрүүд олноор байгуулагдана.Тэр үед Унгар хэлийг сурсан өндөр мэргэжлийн инженерүүдээс гадна, сайн чанарын технологийг өөрийн болгосон мэргэжилтэй боловсон хүчин олноор хэрэгтэй болно.ЦаашидТМС, Их дээд сургуулиудын оюутан залуусыг олноор бэлтгэх тал дээр нилээн анхаарал хандуулан ажиллах болно.

Цаг зав гаргасанд баярлалаа амжилт хүсье!

-Баярлалаа та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье!


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам