3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тариаланчдад 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.09.16 21:16


Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн  нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв.  Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник , тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байгаа юм.

 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам