Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад оролцохыг урьж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2019.09.20 15:15


Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5 төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнал гардуулна. 

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Шинэ нэр төрлийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн
  • Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/

Шалгаруулалтын материалыг Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд 2019 оны 9 дүгээр сарын 23-ний Даваа гаригийн 10.00 цагаас өмнө хүлээн авч, шалгаруулалтыг 12.00 цагт явуулан, шилдэг бүтээгдэхүүний шагналыг 9 дүгээр сарын 24-ний Мягмар гаригт, “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна. 

Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад оролцогч иргэн, хоршоо аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлнэ. 

 “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ  
“ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШАГНАЛЫН НОМИНАЦИ

Шагналын төрөл Шалгуур үзүүлэлт Бүрдүүлэх материал
1 Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн -    Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй
-    Чихэр, давс, тосны агууламж бага
-    Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдал
-    Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/
-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
-    Стандарт 
-    Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
-    Байгууллагын танилцуулга
-    Бүтээгдэхүүний танилцуулга
-    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
-    Бүтээгдэхүүний дээж 1 ш
2 Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн -    Хүний эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй
-    Чихэр, давс, тосны агууламж багатай
-    Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдал
-    Тухайн жилд зах зээлд шинээр нэвтэрсэн байдал
-    Шинэ технологийг нэвтрүүлсэн
-    Шим тэжээллэг чанар
-    Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ  
-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
-    Стандарт
-    Албан бичиг /шалгаруулалтын төрлийг тодорхой бичнэ/
-    Байгууллагын танилцуулга
-    Бүтээгдэхүүний танилцуулга
-    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
-    Бүтээгдэхүүний дээж 1 ш
3 Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн -    Орон нутгийн түүхий эд, орцыг ашигласан 
-    Технологи ажиллагааны шийдэл
-    Шим тэжээллэг чанар, давс, чихрийн агууламж бага
-    Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдал
-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
-    Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/
-    Нийгмийн хариуцлага /орон нутагт бий болгосон ажлын байр/
-    Стандарт
-    Албан бичиг /шалгаруулалтын төрлийг тодорхой бичнэ/
-    Байгууллагын танилцуулга /орон нутагт шинээр бий болгосон ажлын байрны мэдээллийг тусгана/ 
-    Бүтээгдэхүүний танилцуулга
-    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
-    Бүтээгдэхүүний дээж 1 ш
4 Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн -    Экспортолсон бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт
-    Экспортын үнийн дүн, өөрчлөлт /жилээр/
-    Экспортын зах зээлийн төрөлжилт /экспортолсон улсын тоо/
-    Баталгаажуулалт, стандарт
-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 
Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
Байгууллагын танилцуулга
Бүтээгдэхүүний танилцуулга
Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /Гаалийн газрын тодорхойлолт 2017, 2018 оны/
Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар
Бүтээгдэхүүний дээж 1 ш
5 Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/  -    Баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээ
-    Яамнаас олгосон бүртгэлийн дугаар
-    Органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл
-    Бүтээглэхүүний танилцуулга
-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
 -    Албан бичиг /шалгаруулалтын төрлийг тодорхой бичнэ/
-    Байгууллагын танилцуулга
-    Бүтээгдэхүүний танилцуулга
-    Тохирлын гэрчилгээ
-    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
-    Бүтээгдэхүүний дээж 1 ш

Шилдэг бүтээгдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байхаас гадна салбарын өрсөлдөх чадвар, хөгжилд хувь нэмэр оруулсан байдлыг харгалзан үзнэ. 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам