2019 оны төсөл сонгон шалгаруулалтын 100,0-300,0 сая төгрөгийн зээлийн багцын шалгаруулалт эхэллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.10.04 11:52


      

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн юм. Нийтдээ 86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцлээ.

        Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр  төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өглөө. Үүнээс  200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд иргэн, ААН-үүд төслөө танилцуулан, хорооны гишүүдийн асуултад хариулж гишүүн тус бүрийн 10 үзүүлэлтээр оноо өгч дүгнэх юм.

          Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих бүрэн боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

                                                        Зээлийн багц

     Одоогийн байдлаар  ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 3.0 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн 2,972,615,100 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.  Мөн ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,184,053,919.6 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.

ЖДҮХСангийн зээлийн шинжилгээний аргачлал-Рейтинг модул

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕСБХБ-ны  боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулсан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хийсэн байна.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая, 300-1.0 тэрбум, 100-300 сая  төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байлаа.

ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭР 70-ААС ДЭЭШ ОНООНЫ БОСГО ДАВЖ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ШАТАНД ШИЛЖСЭН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

     Төсөл сонгон шалгаруулах журмын дагуу үе шат бүрийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн дагуу ЖДҮХСанд 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжүүдээс ТСШХ-НЫ хурлаар хэлэлцүүлэх 200 иргэн, ААН-ын нарийвчилсан судалгааны дүнг та бүхэнд хүргэж байна.

<

8Код

 Дүн 

Код

 Дүн 

Код

 Дүн 

Код

 Дүн 

SME-00021

250,000,000.00

SME-00548

150,000,000.00

SME-00991

295,000,000.00

SME-01543

300,000,000.00

SME-00037-1

295,000,000.00

SME-00555

296,090,790.00

SME-00996

175,000,000.00

SME-01551

150,000,000.00

SME-00050

298,000,000.00

SME-00557

100,000,000.00

SME-01020

160,000,000.00

SME-01556

280,000,000.00

SME-00053

140,200,000.00

SME-00580

105,000,000.00

SME-01024

210,759,900.00

SME-01574

300,000,000.00

SME-00077

297,020,000.00

SME-00581

300,000,000.00

SME-01035

250,000,000.00

SME-01575

300,000,000.00

SME-00078

294,000,000.00

SME-00607

155,400,000.00

SME-01036

292,045,000.00

SME-01592

261,228,100.00

SME-00103

299,000,000.00

SME-00618

295,000,000.00

SME-01075

133,000,000.00

SME-01597

295,805,000.00

SME-00113

280,000,000.00

SME-00620

298,690,000.00

SME-01077

279,000,000.00

SME-01601

300,000,000.00

SME-00121

105,000,000.00

SME-00630

290,000,000.00

SME-01082

297,750,000.00

SME-01605

252,065,865.00

SME-00129

300,000,000.00

SME-00638

175,000,000.00

SME-01084

280,000,000.00

SME-01609

300,000,000.00

SME-00156

224,000,000.00

SME-00644

299,800,000.00

SME-01096

288,903,316.00

SME-01614

290,000,000.00

SME-00158-2

290,885,689.00

SME-00685

200,000,000.00

SME-01113

298,632,500.00

SME-01641

298,900,000.00

SME-00160

210,000,000.00

SME-00704

294,000,000.00

SME-01138

197,900,000.00

SME-01643

194,032,000.00

SME-00162

274,200,000.00

SME-00706

270,000,000.00

SME-01144

260,000,000.00

SME-01683

298,000,000.00

SME-00173

200,930,000.00


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам