“Дэлхийн аварга цомын төлөөх” тэмцээнд амжилттай оролцсон үсчин, гоо засалчдад шагнал гардууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.10.08 16:23


Үсчин гоо сайханы салбарын төлөөлөл болох Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн үсчин, гоо сайхны холбоо (Organisiation Mondiale Coiffure)-ны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 13 жил тасралтгүй Монголын шигшээ багийг бэлтгэн, оролцуулж иржээ.

Монгол улсын үсчин гоо засалчдын баг тамирчид Франц улсын Парис хотноо 2019 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн аварга цомын төлөөх” тэмцээнд үсчин, гоо заслын төрөлд амжилттай оролцож Мастер үсчин Н.Алтаншагай Эрэгтэй классик төрөлд мөнгөн медаль, мастер үсчин А.Амгаланбаатар Тусгай байрын шагнал, багийн дүнгээр Мастер үсчин Н.Алтаншагай, А.Амгаланбаяр, Б.Ууганцэцэг Мөнгөн медаль, Мастер үсчин Д.Одхүү  дасгалжуулагчийн төрөлд мөнгөн медаль, Монголын үсчин гоо сайхны мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ж.Довчинсүрэн Алтан медаль тус тус хүртэж өндөр амжилт үзүүлсэн байна. 

Дэлхийн тэмцээнд Монгол хүний ур чадварыг таниулж өндөр амжилт гаргасан баг тамирчдыг төр засгаас өндрөөр үнэлэн МУ-ын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны “Мөнгөн шагнал олгох тухай” А-318 дугаар тушаалын дагуу мөнгөн шагнал олгож, батламж гардууллаа.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2018 онд зохион байгуулагдсан “Зүүн бүсийн европийн бүсийн аваргын алтан цом” тус тэмцээнд үсчин, гоо заслын төрөлд  амжилттай оролцож Гоо сайхны хуримын төрлөөр багийн мөнгөн медаль,  эмэгтэй урт үсний төрлөөр хүрэл медаль, Дэлхийн холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, “Зүүн бүсийн европийн бүсийн аваргын алтан цом”-ыг тус тус хүртэж өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам