Хэвлэлийн салбарынхан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.10.10 19:38


Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэвлэлийн үйлдвэрлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид, сургалтын байгууллагын төлөөллийг оролцуулан “Хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 10 ны өдөр ХХААХҮЯам, Монголын хэвлэлийн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

 Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэг нь Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойг угтсан арга хэмжээний нэг болоод зогсохгүй салбарын тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх, гарц шийдлийг хайсан, талуудын оролцоо, эрх ашигийн нэгдлийг ханган, оновчтой хэлбэрээр асуудлаа тавьж, төгс шийдвэрлэх гарцыг олохыг хичээсэн ажил хэрэгч болсноороо онцлог байлаа.

 Хэлэлцүүлэг 4 чиглэлээр явагдсан. Үүнд:

  1. “Хэвлэлийн  үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, төрийн  бодлого, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг үнэлэх, бодлогын уялдаа холбоо, хийдэл зөрчлийг тодорхойлох”  илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа
  2. “Хүний нөөцийн бэлтгэл, эрэлт, нийлүүлэлт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” илтгэлийг ШУТИС, Үйлдвэрлэл технологийн сургуулийн  Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар багш Д. Батбаяр (Ph.D), Б.Баянжаргал
  3. “Чанарт стандарт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” илтгэлийг  МХҮХ-ны гүйцэтгэх захирал

С.Алтантуяа нар тавьж хэлэлцүүллээ.

         

       Илтгэл бүрийн дараа хүний нөөцийн  бэлтгэл, түүхий эд бэлтгэл, технологийн дэвшил, техник тоног төхөөрөмжийн  шинэчлэл, борлуулалт зах зээл, төрийн худалдан авалт, бүтээгдэхүүний чанар стандартад тулгарч буй асуудлаа гаргаж тавилаа.

 Мөн тулгамдаж буй асуудлаа шийдэх, шийдвэрлүүлэх талаар аль шатанд   яаж уламжлах болон талуудын оролцоог хангах, хамтын ажиллагаа, гадаад дотоод зах зээл дээр хэрхэн хамтарч ажиллах, хүний нөөцийн бэлтгэх талаар үйлдвэр, сургалтын байгууллагын уялдааг хэрхэн хангах  зэрэг  олон чухал санал санаачлагыг дэвшүүлэн тавьж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд салбарын тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл, гарц шийдлийн асуудлаар зөвлөмж гарган,  2019 оны 10 дугаар сарын 21 нд болох Хөнгөн үйлдвэрийн улсын зөвлөгөөнд салбараа төлөөлөн илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болов.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам