Арьс ширний салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.10.18 11:23


“Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдлын, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна. Энэхүү хэлэлцүүлгийн нээлтийг ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан хийж, салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, Үндэсний хөгжлийн газар, МХЕГ, ТЕГ, ГЕГ төлөөллүүд оролцлоо.

“Бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт орон нутгийн хөгжил, урт хугацааны хөгжлийн бодлого 2020-45 он,  Арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого,  Арьс ширний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага,  Инженерийн салбарын шинэчлэлийн бодлого, Арьс ширний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа, Салбарын хөгжилд төр- шинжлэх ухаан- үйлдвэрлэгч байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа” сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдсан юм.

“Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжил”, “Арьс ширний үйлдвэрлэлийн  салбарын бүтээлч үйлдвэрлэл” салбар хуралдаанаар үргэлжилж байна.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам