ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан орон нутгийн мэргэжлийн байгууллагад зоо багаж хэрэгсэл гардуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.12.18 16:53


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд буюу маргааш Төрийн ордонд зохион байгуулна.

Энэхүү зөвлөгөөний өмнө ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг орон нутагт удирдан зохион байгуулж ажилладаг Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал үржлийн албаны төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн өвөлжилтийн байдал, цаг үеийн ажлын явцыг сонсож, үүрэг чиглэл өгсөн юм.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Мал үржүүлэг, технологийн ажлын гол хэрэгсэл болох зоо багажийг 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд гардуулж өглөө.  Энэ удаа мал зүйчдэд нэн шаардлагатай палкметр, лентметр, циркуль, бод, бог малын зохиомол хээлтүүлгийн иж бүрдэл, бог малын пүү зэрэг 7 төрлийн 131 ширхэг багаж юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам