Ажлын хэсэг Нийслэлийн ХХААГ, МЭГ-т ажиллав

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.01.23 19:59


Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06/93 тоот албан бичгийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны Төрийн нарийн бичгийн даргын А-15 дугаар тушаалаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон удирдамжийг баталсан.

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, хүний нөөцийн холбогдолтой тушаал шийдвэр, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХХААХҮЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн, ЖДҮҮХХБЗГ-ын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан Ажлын хэсэг Нийслэлийн  Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллалаа.

Чиг үүргийн шинжилгээ хийсэн эсэх, албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын явц, үр дүн, батлагдсан бүтэц орон тоо, түүний мөрдөлт, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хэрэгжилт, томилгоо хийсэн байдал, байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөтэй уялдсан байдал гэсэн үзүүлэлтээр дүгнэн мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулсан юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам