“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” бэлэглэе

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.01.27 14:06


“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг  Төрийн ордоны ажилтан, албан хаагчдад зориулан өнөөдөр зохион байгуулж байна. Цагаан сарын баярыг угтан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, урд хөршид шинэ төрлийн коронавирүс хурдацтай тархаж, олон зуун хүн халдварлаад  байгаа энэ үед гадагшаа чиглэх иргэдийн хөдөлгөөн, мөнгөн урсгалыг сааруулах зорилгоор энэхүү худалдааг зохион байгуулж байна.  Тус үзэсгэлэнд 140 гаруй үйлдвэрлэгчид оролцож, үйлдвэрийн болон хямдралтай үнээр бэлгийн багц бараа бүтээгдэхүүнээ төрийн албан хаагчдад санал болгож байна.

Төрийн ордноос эхлэн зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс хангаж эхэлсэн бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг амны хаалттай оролцуулж байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам