“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн УХ-ны хурал боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.02.06 11:11


“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Тус  хуралд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Тус хурлаар “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” 2019 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн,  2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батласан юм. Малыг ялган тэмдэглэх, дугаарлах системийг шинэчлэх, Мэдээллийн системийг бий болгон хөгжүүлэх, Тоног төхөөрөмж, програм хангамжийн нийлүүлэлтийг гүйцэтгэх, Малчин мэргэжилтнүүдийг сургах, Туршилтын ялган тэмдэглэх, бүртгэх системийг хэрэгжүүлэх ажлыг  гүйцэтгэх юм. Төслийг Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-ус, Уянга, Бат-өлзий сумын 190 мянга гаруй толгой малыг бүртгэлжүүлэн, ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам