Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хандив өргөв

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.03.16 12:02


Шинэ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа  Монгол Улсын мэргэжлийн байгууллага албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор “Монголын хүнсчдийн холбоо”-ны гишүүн сүү үйлдвэрлэгчид сүү бэлтгэн нийлүүлэгч, фермерүүд хамтран “Сүүн сэтгэлийн хандив аян” зохион байгуулж байна.  Аяны хүрээнд Сүү, сүүн бүтээгдэхүүний дээж болон мөнгөн хандивыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, Онцгой байдлын алба, Цагдаагийн албан хаагчид улс орныхоо аюулгүй байдлыг хангаж ажиллахад дэмжлэг болгон  ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаанд   өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

 Нийгмийн хариуцлагатай “Сүү ХК   20,0 сая төгрөгний сүү сүүн бүтээгдэхүүн,  ТЭСО ХХК  10,0 сая төгрөгийн аарц, аарцан бүтээгдэхүүн, Монфрэш сүү ХХК  5000 ширхэг тетрапак савалгаатай шингэн сүү, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо 1450,000 төгрөг, МАКУ ХХК  10 кг бяслага тус тус хандивласан байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам