Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулж автомашин гардуулан өглөө

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.03.20 13:52


Дэлхий нийтээр тархаад байгаа Коронавирус (COVID-19)-ын зургаан тохиолдолд манай улсад бүртгэгдсэн энэ үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд, болзошгүй аюулаас сэрэмжлэх, онцгой өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хүчин чадлыг сайжруулахад анхаарлаа хандуулан ажиллаж  байна.  

Тодруулбал Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад дутагдалтай байдаг автомашины хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газруудад  автомашин олгохоор шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр  Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт автомашиныг ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле гардуулан өглөө.

Казахстан улсад Коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймагт 2020 оны 03 дугаар 14-нөөс эхлэн Цагааннуурын боомтоор нэвтэрсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаж, аймгаас гарах автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам