Мал төллөлт 62,7 хувь байна 

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.05.01 16:41


Төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 62.7% буюу 18.3 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 5.0% нь бод, 95,0% нь бог малын хээлтэгч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5%-иар их байна.

Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91.1%, Ховд аймаг 83.7% хамгийн өндөр хувьтай байгаа бол Хөвсгөл аймаг 41.0%, Өмнөговь аймаг 38.4% хувийн мал төллөлттэй байна. Улсын хэмжээнд 18.3 сая төл хүлээн авч, төл бойжилт 97,5%-тай байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам