“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дах үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2016.12.14 13:21


2016 оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров. Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.  

“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дах үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам