Ц.Өлзийтогтох: Өнгөрсөн хугацаанд мал эмнэлгийн салбар үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.01.09 9:52


МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫГ НЭГ Ч ӨВЧИН, ЭМИЙН ЗААВАР МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛЖ ИРСЭН

Мал үржил, мал эмнэлэг гээд ярихаар хүмүүс нэг зүйл мэт ойлгодог. Нэг нь үржлийнх буюу сайн чанартай малыг өсгөж бойжуулах, тэжээх тухай асуудал. Нийтэд ойлгомжтойгоор тайлбарлавал мал үржил нь хүнээр бол гэр бүл зохиохтой л төстэй юм. Мал эмнэлгийн ажил нь хүн эмнэлэгтэй адил өвчинтэй холбоотой. Энэ асуудалд төр оролцдог шалтгаан нь нэгдүгээрт, мал амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлын асуудал байна. Хоёрдугаарт, нийтийн эрүүл мэнд. 

Нийгмийн эрүүл мэнд мал эмнэлэгтэй хамааралтай болж байгаа шалтгаан нь бруцеллёз, боом, галзуу өвчин хүнийг ч, малыг ч өвчлүүлдэг. Гуравдугаарт, гадаад дотоод худалдааны чөлөөт байдал. Өөрөөр хэлбэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулж улс орон түүгээр эдийн засгаа хөгжүүлдэг. Монгол Улсын хувьд энэ салбар уул уурхайгаас өндөр хувь нэмэр оруулж байдаг. Тиймээс энэ салбарыг зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

Шинжлэх ухааны үндэслэлтэй гэх Мал эмнэлгийн салбарын үүсэл 1923 оноос эхтэй. Түүнээс 1993 он хүртэл энэ салбарыг дүрмээр зохицуулж ирсэн. 1993 оноос хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзээд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гэж хуулийг боловсруулж баталсан. Тэр үед мал хувьд шилжиж байсан үе. Нэгэнт хувийн мал сүргийнхээ үржлийн ажлыг  зоотехникчээр зааварлуулаад шилэн сонгуулаад байх явдал үгүй болсон тул мал зүйч буюу зоотехникчдийг ажилтай байлгахын тулд тэдний лоббигоор бантан хутгасан заалтууд уг хуульд оруулсан. Мал эмнэлгийн ажлыг зоотехникч, малч зүйч хоёул хийж болно. Мал үржлийн ажлыг ч зоотехникч, малын эмч хоёул хийж болно гэсэн. Өөрөөр хэлбэл, нэг ч өвчин, эмийн заавар мэдэхгүй нөхөд мал эмнэлгийн ажлыг хийх нөхцөл бүрдсэн. Ер нь энэ бодлого, хууль болохгүй байна гэж биднээс гадна олон субьектүүд хэлсээр ирсэн. Тухайлбал,  Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хууль эрхзүйн орчин, тогтолцоогоо өөрчлөх асуудлыг удаа дараа тавьж байсан. Үүний дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж УИХ-ын даргад өргөн бариад байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН ТАВАН ҮҮРГЭЭС МОНГОЛ УЛС НЭГИЙГ НЬ Л ХЭРЭГЖҮҮЛДЭГ

Дэлхий дээр мал эмнэлэг үндсэн таван үүрэг гүйцэтгэдэг. Монголд 93 жилийн түүхтэй мал эмнэлэг ганцхан үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр нь амьтны эрүүл мэндийг хамгаалах. Өөрөөр хэлбэл, та нар малын өвчнөөс сэргийл, вакцин тарь, угаалга, хий, туулгалт хий гэж л ярьж ирсэн. Таван үүргийн дөрвийг нь орхигдуулсан гэсэн үг. Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал,  мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг.     Мал руу эм тарьчихаар сүү, махаар нь дамжаад хүнийг хордуулдаг. Тэр нь хүнсний аюулгүй байдалтай холбогддог юм. Хүн малыг өсгөж үржүүлж байгаа гол үндэс нь хэрэглээ. Тэгэхээр мал эмнэлгийн үүргүүдээс хүнсний аюулгүй байдлыг нь манайх огт хэрэгсдэггүй. Тиймээс монголчууд халдвартай сүү ууж л байдаг, хортой мах идэж л байдаг. Өчигдөр ивомек тарьсан малаа өнөөдөр идэш болгон хэрэглэх жишээтэй. Гуравдугаар асуудал, махаа заръя гэдэг. Өнгөрсөн УИХ-ын үед Р.Бурмаа сайд махны экспортоос нэг тэрбум ам.доллар олно гэж ярьж эхэлсэн. Түүнийг нь судалж үзэхээр тэрбум ам.доллар олохын тулд 20 сая хонь нядлах болж таарч байсан. Монгол Улс хэчнээн малтай билээ. За яахав, 20 сая хонь өгчихье гэж бодъё. Хаана худалдах вэ, хэн тэр 20 сая хониных нь эрүүл эсэхэд баталгаа гаргах вэ. Энэ л асуудал болж байна.

 МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БУС ЭРҮҮЛ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ ҮНДСЭН АЖИЛ

Монголд эрүүл мал зөндөө байна. Харин эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь малын махыг эрүүл гэдгийг мэдэхгүй, өчигдөр вакцин тарьсан тариагүйг мэддэггүй. Өөрөөр хэлбэл ямар ч баталгаа байхгүй. Вакциныг эрүүлжүүлэх эм гэж  хэлээд байгаа. Үнэн хэрэгтээ вакцин тарьж буй нь хөнгөн өвчлүүлээд эдгэрүүлж байгаа хэрэг. Харин гадаадынхан вакцин тарьчихсан малын мах авдаггүй. Хоёрдугаарт, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Өчигдөр ивомек тарьсан, уржигдар угаалга хийсэн, түүний урд өдөр туулга хийсэн малын маханд эмийн үлдэгдэл нэг, хоёр сарын хугацаанд хадгалагддаг. Гадаадынхан үүнийг сайн мэднэ. Ер нь хүнийг хамгийн амар алж болох зүйл бол хүнс. Хүн төрөлхтөн иддэг уудгаасаа болж үхэж байна.

Монгол Улс малаа экспортолж чадахгүй байгааг дээр өгүүлснээр мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүйгээс гадаадад зарж, борлуулж чадахгүй байгааг энд дахин онцолъё. Өнөөдөр хүртэл хуулийн зохицуулалт байхгүй учраас 60 сая малтай Монгол Улс малын тоо яриад л сууж байгаа. Цаашид малын тоо толгойны хойноос хөөцөлдөх биш  мал сүрэг нь эрүүл гэдгийг баталгаа гаргасан малчинтай байх ёстой. Жишээ нь, В.Путин Ц.Элбэгдорж руу утастаад “Нэг сайхан монгол шүдлэн үхрийн мах идье” гээд “захиалга өгье гэхэд”  Монголын 61.5 сая малаас нэг ч эрүүл мэндийн баталгаа гаргасан төлөг байхгүй. Хүмүүс, дарга нар малаа эрүүлжүүлээгүй учраас зарж чадахгүй байна гээд байгаа. Эрүүлжүүлэх гэдэг чинь өвчтэй амьтныг эмчлэх шүү дээ. Тогтолцоо нь буруу байгаа учраас экспортолж чадахгүй байгаагаа манай төр засгийн удирдлагууд, тэдэнтэй ажиллагса