ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаас Монгол мэдээ сонин хүлцэл өчижээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.01.16 15:41


Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонины 2017 оны нэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагийн №007 /4621/ дугаарт нийтлэгдсэн “Нийгэмд танигдаагүй, улс төрд шинэ дэд сайдууд” хэмээх нийтлэлд дурьдагдсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн хэсэгт “Япон улсад албан ёсны айлчлал хийж байх үедээ нэгэн төслийг Монгол Улсад бус Казакстанд хэрэгжүүлбэл яасан юм бэ. Хүн амын хувьд олон шүү дээ хэмээж орхисон” гэж бичсэн нь өөр хүний хэлсэн үг байсныг манай сэтгүүлч нягтлалгүйгээр нийтэлсэн тул сонины зүгээс албан ёсоор залруулж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле танаас хүлцэл өчиж байна.

“Монголын мэдээ” сонины редакци


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам