Төв аймгийн Батсүмбэр сумаас тодорсон Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланчийн цол тэмдгийг гардууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.02.25 18:37


Өнөөдөр/2017.02.25/ Төв аймгийн Батсүмбэр тодорсон Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланчийн цол тэмдгийг гардууллаа. Тодруулбал ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан,  Малын Удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид Төв аймгийн Батсүмбэр сумаас тодорсон  Улсын аварга саальчин Ц.Цэцэгмаа , Улсын аварга тариаланч Д.Баасансүрэнгийн цол тэмдгийг гардуулан өглөө. 



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам