Аварга малчид иргэдийг малжуулж, залуу малчдыг бэлтгэж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.02.23 16:04


Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сумын “Улсын аварга малчин”-ы цол тэмдэг, цом, өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Малчин Г.Шагдар сүүлийн 3 жилд 23-61 толгой, бүгд 123 толгой малыг зах зээлд худалдаж жилд дунджаар мал  борлуулснаар 40,0-43,8 сая төгрөгийн орлого олдог байна. Сум орон нутгийн цөөн малтай, амьжиргааны түвшин доогуур иргэдийг малжуулахад 2014 онд 195 толгой мал, 2015 онд 11 толгой мал, 2016 онд 23 толгой мал өгч малжуулжээ.

Төв аймгийн Баяндэлгэр сумын аварга малчин н.Энх-Амгалан өөрийн сонирхолын дагуу 1993 онд дунд сургуулиа төгсөөд мал дээр гарч эдүүгээ  23  дахь жилдээ мал маллаж байна. Тэрээр 2016 оны эцэст нийт 1974 толгой малтай болсоны дотор адуу 213, үхэр 145, хонь 1158, ямаа 458 толгойг тоолуулжээ. Тэрээр сүүлийн  гурван жилд 154-439 толгой, бүгд 919 толгой малыг зах зээлд худалдаж жилд дунджаар мал, малын гаралтай бүтээгдэхүүнээс аж ахуйгаасаа 72,9-78,9 сая төгрөгийн орлого олдог байна.

Сүүлийн таван жилд туслах малчиндаа 240 гаруй толгой мал, суманд ажиллахаар ирсэн залуу мэргэжилтэнд 10 толгой мал, өндөр настан амьжиргааны түвшин доогуур 3 хүнд 24 толгой мал өгч малжуулсан. Улсын аварга малчин н.Энх-Амгалан мал сүргээ жилээс жилд үүлдэр угсааг нь сайжруулан жилийн дөрвөн улирал бэлчээрийг сайтар сонгон нутгалдаг байна. Нийт малынхаа 98 хувийн дундаас дээш тарга хүч авахуулан өвөлжилт хаваржилтад төл хүлээн авах ажил хадлан тэжээл хужир шүү хувийн бэлтгэлдээ сайтар хангасан байдаг нь мал нь төрөл бүр дээр өсөх үндэс нь болдог гэдгийг тэрээр онцолж байлаа. 


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам