“Мал нядалгааны халал  стандартыг нэвтрүүлэх”  төсөл сургалтад хамрагсдад сертификат гардуулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.12 17:48


“Мал нядалгааны халал  стандартыг нэвтрүүлэх”  төсөл сургалтад хамрагдсан суралцагчдад  сертификат гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2017.04.12/ ХХААХҮЯ-ны байранд боллоо.   Сертификат гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, БНТУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Юунус Эмра Баярак, ТИКА-ийн Улаанбаатар хот  дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрбээр “ХХААХҮЯ-наас  Мах, сүүний анхдугаар аяныг өргөн хүрээнд авч үзэж олон ажлын зохион байгуулж байна. Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариалан, үйлдвэрлэлийг дэмжих,  мах, сүү бэлтгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, боловсруулах салбарыг хөгжүүлж  дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зэргээр ажиллаж байна.  ХХААХҮЯ, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Мал нядалгааны халал стандартыг нэвтрүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсад мал нядалгааны халал стандартыг нэвтрүүлснээр  хонины махны хэрэглээ бүхий экспортын чухал зах зээл болох Арабын болон Исламын орнуудад мах болон махан бүтээгдэхүүнийг экспортлох, чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Дашрамд дуулгахад, 2015 онд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн ТИКА-ийн дэд ерөнхийлөгч асан Али Максан ХХААЯ-нд  хийсэн уулзалтын үеэр “Мал нядалгааны халал  стандартын нэвтрүүлэх”  талаар хамтран ажиллах саналыг хүлээн авч, халал аргаар мал төхөөрөх сургалтыг зохион байгуулах, сертификат олгох болон дэд бүтцийг бий болгох асуудалд дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдсэнээр энэхүү төсөл сургалтын эхлэл тавигдсан байна. Мөн  Турк Стандартын институтын зүгээс олгосон  энэхүү албан ёсны сертификат нь дэлхийн 39 оронд хүчин төгөлдөр юм. 



Сонирхогч (202.55.183.178) | 2017.04.17 13:04

халал стандартын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авах вэ.

КАЗАХ (202.70.36.123) | 2017.04.13 12:47

Халал мах гарагхын тулд стандарт гэхээсээ илүү Аллакукпар хэрэгтэй шдээ. Серфитикат авснаар халал болохгүй болов уудаа

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам