Тариаланчдын улсын зөвлөгөөн боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.04.14 13:32


381.6 мянган га-д үр тариа тариална

2017 онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай,  15.1 мянган га-д төмс,  8.5 мянган га-д хүнсний ногоо,  23.2  мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган  га-д тариалалт хийж,  498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.  Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.Тариаланчдын улсын зөвлөгөөн өнөөдөр  /2017.04.14/ болж, 21 аймаг, нийслэлийн 500 гаруй тариаланч оролцож 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцож байна. Энэ удаагийн Тариаланчдын улсын зөвлөгөөнийг нээж  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн үг хэллээ.

50.2 мянган тонн буудайн үрийн  нөөц бүрджээ

Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд  2016 оны ургацаас  39.8  мянган тонныг нөөцлөж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн,  ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн  нөөц бүрдээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгов. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байна.Тариалалтад 7.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байна. “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл ба маркетинг” төслийн хүрээнд 75 тн төл сонгины үрийг Голланд улсаас импортлохоор бэлтгэл ажил хийгдэж захиалгыг бэлэн болгов. Хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, техник  тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, голлох нэрийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногоо” хөтөлбөрийн төсөл боловсруулж бэлтгэв. Тариалалтад зүтгэх хүчний трактор 2980, үр тарианы үрлүүр 2017, хөрс боловсруулах техник 5787, төмс хүнсний ногооны үрлүүр 498 ажиллах бөгөөд техникийн засвар, үйлчилгээний ажил эхлээд байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулж байна.

“Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын ЭКЗИМ банкнаас 10.0 сая ам. долларын зээлийг 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй авахаар уулзалт, яриа хэлцэл хийгдэж байна.Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 морины хүчтэй трактор, намираа услалтын систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна. Услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах ажилд 30.0 сая ам долларын төслийн саналыг боловсруулж Азийн хөжлийн банкинд хүргүүлэв.

Залуу тариаланч төслийг хэрэгжүүлнэ

Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай зөвшөлцсөний дагуу “Залуу тариаланч” төслийн саналыг хамтран боловсруулж бэлэн болгоод байна. Зүүн бүсэд тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор  40.0 мянган тоннын багтаамжтай үр тарианы элеваторын аж ахуй байгуулах төслийн саналыг боловсруулав. Шинээр байгуулагдаж байгаа зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, ченжийн дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 10 тонн үр ариутгалын бодис, 11.5 тн тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис, 130.0 мянган га талбайд хиймийн уринш боловсруулахад шаардагдах 500 тн гербицид, 5000 тн нийлмэл бордоог нийлүүлж тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр  олгох ажлыг зохион байгуулж байна.

 



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам