Олон улсын бизнес уулзалтанд урьж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2017.04.25 9:14


МҮХАҮТ, ОХУ-ын "Бизнес Контакт" компани хамтран 2017 оны 4-р сарын 25-27-ны өдрүүдэд Олон улсын "Ворота в Азию 2017" 27 дахь удаагийн үзэсгэлэн зохион байгуулах ба үзэсгэлэнгийн нээлт 4-р сарын 25-ны 14.00 цагт болно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт 507 тоотод Олон улсын бизнес уулзалт зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах бөгөөд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Каменск-Шахтинский, Нюрба, Нерюнгри, Пинск, Чита,  Якутск болон Эрхүү муж, БНХАУ, Пакистан улсын автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном сонин сэтгүүл, эмийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.
 
Иймд тус уулзалтад оролцож хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солицож, бизнес түншийн харилцаа тогтоох сонирхолтой бизнес эрхлэгчид дараахи хаягаар бүртгүүлнэ үү:
 
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газар
Утас: 312501, 99148510  
E-mail: foreignrelations@mongolchamber.mn
 
Жич: Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд оролцох аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам