Сэлэнгэ аймгийн тариаланчид зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.26 11:18


Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар 2017 оны хаврын тариалалтын зөвлөгөөнийг Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгууллаа /2017.04.25/.Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сайнцог, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр болон  150 гаруй тариаланчдын  төлөөлөл оролцож, 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцсон юм.

Тариаланчдын зөвлөгөөнөөр “Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн чиглэлээр баримтлах бодлого”, “Дулааны улирлын цаг уурын төлөв байдал”, “Хаврын тариалалтын бэлтгэл ажил, цаашид анхаарал асуудал”, “Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлд тарих үрийн чанар, хүнсний аюулгүй байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга зам”, “Хаврын тариалалтад баримтлах агрозөвлөмж”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх үүрэг” зэрэг сэдвүүдээр илтгэл тавив. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б. Мөнхтөр зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг тариаланчдад уншиж, танилцуулан баталлаа.

Дашрамд дуулгахад, 2017 онд Сэлэнгэ аймаг нийт 166,067 га талбайд тариалалт хийхээс 138,000 га улаанбуудай, 2300 га бусад үр тариа, 6800 га тэжээлийн ургамал, 11791 га тосны ургамал, 3291 га төмс, 2462 га хүнсний ногоо тариалах, 129,600 га уринш бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

                                                                                                                                                    Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам