“Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агробизнесийг хөгжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.01 8:48


Олон улсын “Жайка” байгууллагын санхүүжилтээр “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агробизнесийг хөгжүүлэх төсөл” Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна.  Төслийн гол зорилго нь орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бөөрөнхий сонгиныг үрсэлгээр тарьж, ургуулах технологи эзэмшүүлэх юм.

Такикава хотоос тус төслийг хэрэгжүүлэхээр төслийн менежер, багийн ахлагч Эгами Мицүаки, хүнсний ногоо тарих аргачлал хариуцсан мэргэжилтэн Такая Фүжио, захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Такикава Гадаад харилцааны хэлтсийн дарга Ямаүчи Ясүхиро, төслийн туслах менежер, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан Н.Ганчимэг нар  Өвөрхангай аймагт ирж ажиллалаа/2017.03.25-04.03/.

Энэ хугацаанд төслийн багийнхан аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга, Арвайхээр, Тарагт, Төгрөг сумдын Засаг дарга нартай уулзаж төслийн талаар мэдээлэл өгч ажиллав. Мөн дадлагад хамрагдсан гурван тариаланчид, Такикава клубынхэнтай  хамтран орон нутагт туршилт дадлагыг Тарагт, Төгрөг сумдын тариалангийн талбайг, Арвайхээр суманд аймгийн ХХААГ-ын хүлэмж, дарлага болон туршилтын талбайг тус тус түшиглэн хөрс бэлдэх, цагаан будаа,  сонгино, шийгуа, мелион, үрлэн лооль зэрэг таримлуудын үрслэг хийлээ. Мөн Арвайхээр сумын 33 тариаланчдад газар тариалан эрхлэх төлөвлөгөө боловсруулах, нарийн ногооны хөрс бэлдэх, үрслэг суулгах сургалтыг зохион байгуулсан юм.

                                                                                                                                  Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам