Хархорин, Арвайхээр сумдын тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.01 9:12


“Тариалангийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг сайжруулах, тариаланчдын оролцооны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн техник технологи арга зүйн заавар зөвлөмжөөр хангах, хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд сум бүрт  тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин,  Арвайхээр сумын газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн тус тус зохион байгуулагдлаа /2017.04.17-24/.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Ц.Ариунаа, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Д.Батцэнгэл, аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын ургамал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Лхавгажав, УЦОШГ-ын дарга Оюунчимэг, Өрхийн тариалан ТББ-ын Өвөрхангай аймаг дахь салбарын агрономич Д.Пагма, үр тариа, төмс хүнсний ногоо эрхлэгч гээд  нийт 100 орчим аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр аймгийн газар тариалангийн салбарын үр дүн цаашдын зорилт, дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөв, газар тариалангийн тулгамдаж буй асуудлаар чөлөөт ярилцлага, мэдээлэл хийж, хөрсний үржил шим, таримлын үрийн чанар, ургацыг сайжруулах талаар сургалт зохион байгуулав.

                                                                                                                             Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам