Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.01 14:55


Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая  хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,  40.7 мянган ботго, 162.0 мянган  унага, 410.4 мянган  тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх  7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой   “Шуурхай штаб” ажиллуулж, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч  ажиллаж байна. 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам