Говь-Алтай аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болов

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.01 15:33


Говь-Алтай аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо/2017.04.28/.  Зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарыг хөгжүүлэх талаар аймаг орон нутгаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт, тус салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Мөн төмс хүнсний ногооны өвчин, хортон, тэдгээртэй тэмцэх, таримал ургамлын үр сортын хяналт, хөрсний үржил шим, таримлын үрийн чанар, ургацыг сайжруулах, хөнгөлөлттэй  зээлд  хамрагдах  боломж  зэрэг зөвлөгөө мэдээллийг өгч холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан юм.  Зөвлөгөөнд 18 сумын 40 гаруй тариаланч нийт 90 гаруй аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.

                                                                                                                                               Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам