Бэлчээрийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзав

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.01 16:33


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд /2017.04.28/ Бэлчээрийн салбарын мэргэжилтүүдийн уулзалт боллоо. Уулзалтад ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш,  МААЭШХ-ийн зөвлөх С.Жигжидсүрэн, Монголын бэлчээр ашиглалтын холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.

Уулзалтаар бэлчээрийн доройтлыг яаралтай хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг дэмжих, нэн ялангуяа хариуцлагын механизмыг туршин нэвтрүүлэхэд зайлшгүй хийх шаардлагатай бодлогын шинэчлэл хийх юм. Мөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбарын мэргэжилтнүүд дуу хоолойгоо нэгтгэж хамтран ажиллах хэрэгцээ шаардлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад орших юм.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам