Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн ажил эхэллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.04 11:35


Архангай аймгийн Өгийнуур, Хашаат суманд 2016, 2017 онд гарсан гоц халдварт  хонины цэцэг өвчний голомтын бүс нутагт малын хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг энэ сарын 01-нээс эхэллээ. Энэ ажилд аймгийн мал эмнэлгийн албаны халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын хоёр техник хэрэгсэл, зургаан малын эмч болон сумын Засаг дарга, багийн Засаг дарга, сумын МЭҮТ, МЭҮНэгжүүдтэй хамтран хоёр ажлын хэсэг гарсан байна. Тэд 3000-5000 м2 талбайг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид Өгийнуур сум болон Өгийнуур сумтай хил залгаа сумдын голомтын бүсийн айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг хийх юм.

                                                                                                                                 Эх сурвалж: Архангай аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам