Шатахуун, үр бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөв

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.05 11:14


Увс аймгийн газар тариалан  эрхлэгчдийн зөвлөгөөн  боллоо/2017.05.01. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Д.Төмөр-Очир, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт,  УЦУОШ-ий газрын дарга Б.Пүрэвсүрэн, болон үр тариа, төмс хүнсний ногоо эрхлэгч зэрэг 130 гаруй аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр аймгийн газар тариалангийн салбарын үр дүн цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, газар тариалангийн салбарт анхаарах асуудал, дулааны улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ, ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам, хүнсний ногооны үр үржүүлгийн өнөөгийн байдал цаашдын зорилт, газар тариалангийн усны хэрэглээ зэрэг илтгэлүүд тавигдлаа.

Мөн  газар тариаланд тулгамдаж буй асуудал, “Чацаргана-2”, “Хүлэмж, Зоорь” хөтөлбөрүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал хүсэлтийг авлаа. Газар тариалангийн зохистой дадал, техник тоног төхөөрөмжийн хангамж,  тариалангийн агротехнологийн талаар сургалт зохион байгуулж,  шатахуун, үр бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.

                                                                                                                                                             Эх сурвалж: Увс аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам