Мал төллөлт 70.9 хувьтай байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.12 15:00


Өнөөдрийн байдлаар  /2017.05.12/ улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 70.9 хувь буюу 18.6 сая хээлтэгч төллөжээ. Нийт гарсан төлийн 98.0 хувь буюу 18.4 сая төл бойжиж байна. Үүнээс 49.4 мянган ботго, 314.9 мянган унага, 637.6 мянган тугал, 9.5 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 1.2 саяар нэмэгдлээ.

Харин улсын хэмжээнд 450.5 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.7 хувийг эзэлж байна.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам