ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.15 17:13


ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын төлөөлөгчдийг/2017.05.15/ хүлээн авч уулзав.
Тодруулбал, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын ЕвроАзийн Өрсөлдөх чадварыг дэмжих хөтөлбөрийн төслийн менежер Г.Лекомте, төслийн зохицуулагч А.Претет, бодлого шинжээч М.Бианкини нарыг хүлээн авч уулзан, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага болон Монгол улсын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтаар Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас Төв Ази дахь Хөрөнгө оруулалт ба Өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх санаачлагын хүрээнд Монгол Улсад “Жижиг, Дунд Үйлдвэрийн Санхүүгийн Хүртээмжийг нэмэгдүүлэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлэн дуусгажээ.

Мөн 2017 оны 10 дугаар сард Казахстан улсад зохион байгуулагдах "ЕвроАзийн Долоо хоног" хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг хүрэлцэн ирж оролцохыг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас урилаа. Түүнчлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас зохион байгуулдаг төслийн Ажлын хэсгийн хуралд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас идэвхитэй оролцдогт талархалаа илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн уулзалтын үеэр  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагатай  цаашид өргөн цар хүрээнд идэвхитэй хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлж байв.



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам