Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаан болов

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.18 17:15


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2017.05.18/ боллоо. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.

Хуралдаанаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2014-2016 онд хэрэгжүүлсэн цөм технологийн болон шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант”-д ирүүлсэн бүтээлүүдийн эхний шатны  шалгаруулалтыг хийв.

Шалгаруулалтын дүнг хоёрдугаар улиралд багтаан ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар баталгаажуулж олон нийтэд мэдээлэх юм.



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам