ОХУ-аас газар тариалангийн техник, тоног төхөөрөмж  нийлүүлэх эхний гэрээнд гарын үсэг зурлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.07.03 16:57


ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдсан /2017.01-17-24/ Олон улсын хөдөө аж ахуйн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн, Хөдөө аж ахуйн сайд нарын 9 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй тусгайлан уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг  Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авах хэлэлцээр бодит ажил болж байна.

Тодруулбал, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-иас газар тариалангийн техник нийлүүлэх гэрээнд  хоёр тал/2017.07.03/ гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд  ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-ийн ерөнхий захирал Мифтахов Р.З., болон бусад албаны  төлөөлөл оролцов. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн газар тариалангийн  хор цацагч техник  төхөөрөмж манай улсад нийлүүлэгдэх юм.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам