Сингапурт болох үзэсгэлэнгийн тухай

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2017.07.17 8:59


Сингапурын Үйлдвэрлэлийн холбооноос 2017 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Сингапур экспо төв дээр зохион байгуулах "Үйлдвэрлэлийн шийдэл - 2017" үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Хүнд, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л шатанд хэрэглэгдэх боломжтой сүүлийн үеийн техник, технологийг танилцуулах зорилготой энэхүү экспод шинэ технологи, тоног төхөөрөмжөө сурталчлан оролцох сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжүүд гарын авлага, танилцуулга материалтай танилцана уу. Тус экспод талбай түрээслэхэд байршил, хэмжээнээс хамаарч 530.00- 600.00 син.долларын үнэтэй байна. 


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам