“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн түншүүдийн VIII хурал ирэх онд  Монголд болно

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.09.05 18:44


ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр"-ийн дарга Фритц Шнайдер, ХХААБ-ын МАА, эрүүл мэндийн хэлтсийн  мал аж ахуйн бодлогын мэргэжилтэн Эдуардо Антониа болон бусад албаны төлөөллийг өнөөдөр/2017.019.05/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  Ноён Фритц Шнайдэр, ноён Эдуардо Антониа нартай Улаанбаатарт дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн   “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр"-ийн түншүүдийн ээлжит  VII удаагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах  ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.   Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад ХХААХҮЯ болон ХХААБ чухал үүрэг хүлээж ажиллана” гэдгийг онцлов.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер “Улаанбаатарт ажиллахдаа Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар хурлын агуулга болон логистикийн асуудлыг хэлэлцэхээр ирсэн. Уулзалтын гол сэдвээ тодорхойлж, хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг гаргах, бүс нутгийн бодлогын форумд урьж оролцуулах улс орнуудын сайд нарын талаар санал солилцох, Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам