Баруун бүсийн ХХААХҮ-ийн салбарын  мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.09.08 12:09


ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар 21 аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулж бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн өнөөдөр/2017.09.08/ Ховд аймагт эхэллээ.  Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан,  Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар,  МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш,  ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцож байна. Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ХХААГ, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн  200 гаруй  мэргэжилтнүүд оролцож буй сургалт, зөвлөгөөнөөр  салбарын бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зэрэг цогц мэдээллийг авах юм.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “ХХААХҮ-ийн салбар, сумдын Мал эмнэлэг үржлийн тасагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 4 бүсэд хуваан зохион байгуулж байгаа. Өнөөдөр сүүлийнх  буюу баруун бүсийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэлж байна. Сургалтаар 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг нэг дор авах, аймгууд өөр хоорондоо туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг үр дүнтэй сургалт, зөвлөгөөн юм” гэдгийг онцлон хэлэв.

Мөн сургалт , зөвлөгөөний үеэр малын гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах, анхан шатанд авах арга хэмжээний талаар үзүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

Сургалт 3 хоног үргэлжилнэ.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам