Дундговь аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл  84,0 хувьтай хангагдсан байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.12.05 16:30


Дундговь аймаг нь нийт 63 багт 6590 малчин өрхтэй, тэмээ-38307, адуу-143985, үхэр-66789, хонь-1620171, ямаа-1,564,398  нийт 3,433,650 мянган толгой малтай.  Нийт малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл-83,8%тай,  аймгийн хэмжээний МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангалт 84,0 хувьтай хангагдсан байна.

Аймгийн аюулгүй нөөцөд  238 тн өвс, 40 тн тэжээлийн нөөцтэй буюу дунджаар 102,6 % -иар бүрдүүлж , аймгийн хэмжээний аюулгүй нөөцийн бүрдүүлэлт 90 хувьтайгаар нэмж хангажээ. Засгийн Газрын нөөц сангаас хуваарилагдсан 40,0 сая төгрөгөөр 100 тн өвсийг Морьт боржигон ХХК нь гүйцэтгэн аймгийн аюулгүй нөөцөд нийлүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын 47-р тогтоолын дагуу малчдын түвшинд өвс-2264,0 тн, үйлдвэрийн тэжээл-961,3 тн , гар тэжээл-6591,6 тн, дарш, ногооны хаягдал-3,4 тн, давс,хужир, шүү-2055,4 тн тус тус бэлтгэсэн бөгөөд  тэжээл бэлтгэлийн хувь 33,1 хувьтай байна.

 Аймгийн бэлчээрийн даацын тухайд:

Тус аймгийн 35 орчим хувь бэлчээрийн нөөцтэй, 25 гаруй хувь  бэлчээр хүрэлцээтэй учир мал өвөлжилт хаваржилт хэвийн байх боломжтой, харин нутгийн 40 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулсан тооцоолол урьдчилсан байдлаар гарсан байна.

Адаацагийн хойд болон төв хэсэг, Дэлгэрхангай зүүн хойд хэсэг буюу нийт нутгийн 5  хувь бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан, Гурвансайханы зүүн хэсэг, Говь-Угтаалын зүүн тал, Адаацагийн урд тал, Эрдэнэдалайн хойд, өмнө, зүүн хойд, зүүн урд, урд тал, Сайхан-Овоогийн зүүн хойд тал, Дэлгэрхангайн баруун хойд тал, Хулдын хойд, зүүн, Дэлгэрцогтын баруун хойд тал, Дэрэнгийн баруун хойд, зүүн тал, Цагаандэлгэрийн зүүн хэсэг, Сайнцагаан сумдын нутаг буюу нийт нутгийн 35 хувь даац 1-3 дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

 Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх чиглэлээр:

Нийт 9 суманд  493,3 га бэлчээрт үлийн цагаан оготны  тархалттай байгаа юм байна. Улмаар УХЭШХ- с судлаачид орон нутагт ирж ажиллан тандалт судалгаа хийжээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 25 өдрийн А/376 тоот захирамж гарч  сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулан тэмцэх ажил эхэлсэн  байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх  ажлыг  нийт 9 сумын 40.0 мян/га талбайд 64.0 сая төгрөгөөр зохион байгуулахаар болсон бөгөөд нийт санхүүжилтийн 80 хувийн санхүүжилтийг сумдад  олгосон байна.

Отор нүүдлийн талаар

Аймаг дундын отрын бүс нутагт урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн Хэрлэн баян Улаан, Говьсүмбэр аймгийн Малахын отрын бүс нутагт тус аймгаас 3 сумаас 13 өрх 20000 толгой малаар үүнээс бод 11126, бог 9212 мянган толгой мал оторлуулахаар захиалгыг хүргүүлсэн.

Одоогоор тусгай хэрэгцээний отрын бүс нутагт малчид оторт гараагүй байгаа бөгөөд Хэрлэн баян улаан, Малхын аймаг дундын отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хуралдаанд  ХХААГ-ын дарга,ХОХБТХ-ийн ХАА мэргэжилтэн болон холбогдох сумдын удирдлагууд оролцож нийт  20000  толгой малыг отрын бүс нутагт оруулах гэрээг хийсэн.

Хэрлэн баян Улаан АДОБ нутагт гоц халдварт өвчин гарсан тухай албан тоот ирсний дагуу сумдад тухайн бүс нутагт малчдыг отор нүүдэл хийлгэхгүй байх тухай чиглэл хүргүүлсэн байна.

Тус аймгаас өөр аймгийн нутагт 104 өрх 75,6 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 193 өрх 47,3 мянган толгой мал оторлож байна.Тус аймгийн 9 сумын нутагт гадны аймаг сумдаас 249 өрх 252423 толгой малаар отроор орж ирсэн байна.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам