Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь “2017-2018 оны хэрэгцээт  стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зарлаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.12.07 14:19


2017-2018 ОНД ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Шалгаруулалтын дугаар: СХЭИЗОСШ-201712-06

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу 2017-2018 онд импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо, хэмжээнд багтаан зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

            Хүнсний улаанбуудай – 225000 тн /хоёр зуун хорин таван мянга/

           Үрийн улаанбуудай - 10000 тн /арван мянга/

           Улаанбуудай-хөх тариан холимог гурил 1000 /нэг мянга/

           Үхрийн мах - 500 тн /таван зуу/

           Хуурай сүү - 4218 тн /дөрвөн мянга хоёр зуун арван найм/

Оролцогч нь дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлж, битүүмжлэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минутаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 502 тоот өрөөнд бүртгүүлэн, хүлээлгэн өгнө. Үүнд:

  1. Импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг;
  2. Хуулийн этгээдийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан  хуулбар, эрхэлж байгаа хүнсний чиглэлийн үйл ажиллагаан төрөл, хэлбэр;
  4. Татварын өргүй болохыг тодорхойлсон харъяалах татварын албаны тодорхойлолт;
  5. Аудитаар баталгаажсан 2017 оны санхүүгийн тайлан
  6. Стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан агуулахыг түрээслэх тухай хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;
  7. Экспортлогч улсын импортлох бүтээгдэхүүнд олгосон гарал үүслийн болон чанарын гэрчилгээ, шинжилгээний дүн;
  8. Экспортлогч улсын үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ;
  9. Хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдийн итгэмжлэл бүхий албан бичиг;
  10. 2016, 2017 онд стратегийн хүнс импортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь тухайн бүтээгдэхүүнийг 70 хувиас бага хэмжээтэйгээр импортлосон бол хуулийн этгээдийн материалыг хүлээн авахгүй болно.
  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгж нь бүртгэлийн хураамж 50 000 (тавин мянга) төгрөгийг ХХААЯ-ны Төрийн сангийн 100900019002  тоот дансанд тушаана.
  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минут.
  • Сонгон шалгаруулалтыг нээх хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минут.

 

2018 ОНД ЭКСПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Шалгаруулалтын дугаар: СХЭИЗОСШ-201712-06

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу 2018 онд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо, хэмжээнд багтаан зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

            Үхрийн мах - 27900 тн /хорин долоон мянга есөн зуу /

            Адууны мах – 33600 тн /гучин гурван мянган зургаан зуу/

Оролцогч нь дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлж, битүүмжлэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минутаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 502 тоот өрөөнд бүртгүүлэн, хүлээлгэн өгнө. Үүнд:

  1. Импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг;
  2. Хуулийн этгээдийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан  хуулбар, эрхэлж байгаа хүнсний чиглэлийн үйл ажиллагаан төрөл, хэлбэр;
  4. Татварын өргүй болохыг тодорхойлсон харъяалах татварын албаны тодорхойлолт;
  5. Аудитаар баталгаажсан 2016 оны санхүүгийн тайлан
  6. Стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан агуулахыг түрээслэх тухай хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;
  7. Хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдийн итгэмжлэл бүхий албан бичиг;
  8. Импортлогч орны мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагаас итгэмжлэгдсэн байх;
  9. Импортлогч талтай байгуулсан худалдааны гэрээ;
  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгж нь бүртгэлийн хураамж 50 000 (тавин мянга) төгрөгийг ХХААЯ-ны Төрийн сангийн 100900019002 тоот дансанд тушаана.
  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минут.
  • Сонгон шалгаруулалтыг нээх хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минут.

Монгол Улс, Улаанбаатар-13381, Энхтайваны өргөн чөлөө 16а,Засгийн газрын 9 дүгээр байр, корпус Б Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн  яамны 5 дугаар давхар, 502 тоот өрөө, Утас: 261962


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам