Өвөлжилтийн нөхцөл байдлын тухай цаг үеийн мэдээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.12.18 11:14


ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2017.12.15

12 дугаар сарын 15-ны байдлаар  Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, аянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0.0-22.0 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Бүрдэд 22 см, Орхоны Улаантолгой, Эрдэнэтэд 21-22 см, Булганы Ингэт-толгой, Төв аймгийн Эрдэнэсантад 19 см, Булганы Хангалд 17 см, Завханы Сонгино, Дорнодын Халхголд 16 см  цастай байна.

Энэ 7 хоногт Шуурхай штабын жижүүрүүд бүх аймгуудтай холбогдсон. Мал тооллогын ажил ид явагдаж байгаа тул малчин өрхүүдээр орж санал бодлыг сонсох, эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг ажлууд давхар явагдаж байна. Орхон аймаг цас ихтэй, харин Ховд, Баянхонгор аймгууд цасгүй, усгүйдэх эрсдэл өндөртэй байгаа, Архангай аймгийн ХХААГ эвдрэлийн улмаас машингүй болсон талаар мэдээлсэн. 

Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулагдсанаас 28 аж ахуйн нэгжтэй 36.3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан, 6 аж ахуйн нэгжийн дахин сонгон шалгаруулалтад хамруулж 3.7 тэрбум төгрөгийн Бодлогын гэрээ байгуулсан. Эдгээр ААН-үүд зээлийн гэрээний барьцааны үнэлгээний шатанд байна. Сангийн яамтай Төсвийн зээлийн гэрээ байгуулан нийт санхүүжилтийн 10.0 тэрбум төгрөгийн эрх нээгдсэн. 25 ААН-д 9.2 тэрбум төгрөгийг олгоод байна. НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тэжээл, тэжээлийн түүхий эдийн жагсаалтыг Засгийн газрын 335 дугаар тогтоолоор батлуулан Гаалийн ерөнхий газар, ААН-үүдэд  хүргүүллээ

12 сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 17-18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна

ШУУРХАЙ ШТАБ


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам