Монгол орны 2018 оны 1-2 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

undarmaa | 2017.12.18 18:59


Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны 2018 оны 1-2 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээг малчид, тариаланчид, нийт ард иргэддээ мэдээллэж байна. Мэдээллийг ЦУОШГ-ын Ерөнхий технологич инженер  Ч.Сарантуяагаас авлаа.

 

2017-2018 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын зураг (багийн нутгаар)

Ган зуншлагын нөхцөл байдал дээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрч, 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байхыг харуулж байна. 

 

MODIS Хиймэл дагуулын үүлний зураг (2017-10-10-ны байдлаар)

 

Цасан бүрхүүлийн байдал (2017\11\10 )

Нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын  Халхгол сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, нягт нь 12-0,30 г/см3 

 

2017-2018 оны Зудын эрсдэлийн төлөв (2017\11\10)

 

Нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй. Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй.

 

MODIS хиймэл дагуулын цасан бүрхүүл

 

Цасан бүрхүүлийн байдал (2017\12\10 )

12 дугаар сарын 10-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Өлзийт, Булганы Сэлэнгэ, Могод, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Завханы Сонгино, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-40 см зузаан цастай,12-0,32 г/см3 нягттай байна.

 

12 дугаар сарын сүүлийн хагасын цаг агаарын урьдчилсан төлөв

12 дугаар сарын 19-нд төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй.

Агаарын температур 20-21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч харьцангуй суларна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32..-42, говийн нутгаар -18..-23, бусад нутгаар -23..-28 градус хүрэх төлөвтэй. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам