ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн цаас болоод  үлдэх ёсгүй

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2018.01.13 14:46


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбартаа гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төслийн үр өгөөж салбарт болон Монголын ард түмэнд үр өгөөжтэй байх тал дээр анхаарал хандуулж байна.

Монгол улсын эдийн засаг, нийгмийн гол тулгуур хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, чадавхийг сайжруулахад олон улсын төсөл хөтөлбөрүүдийн туслалцаа, нөлөө чухал юм. Иймээс ХХААХҮ-ийн сайд энэ онд  олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг салбарын хөгжлийн бодлоготой уялдуулах, үр дүнг сайжруулах тал дээр  нэлээдгүй ажлыг төлөвлөөд байгаа юм. Сайд Б.Батзориг олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж цаашдын үйл ажиллагаагаа ХХААХҮЯ-ны бодлого зорилготой хэрхэн уялдуулах тал дээр санал солилцон, чиглэл өглөө.

 Монгол Улсын эдийн засаг хямралтай, гадаадын зээлийн өр төлбөр Монголын ард түмний нуруун дээр байгаа энэ хүнд үед хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө үр дүнг сайжруулж, хариуцлагатай ажиллаж хэрэгжүүлж буй ажлынхаа үр дүнг  цаасан дээр биш монголын ард түмний аж амьдралд сайн нөлөө болгохыг хүслээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн зүгээс хамтран ажиллах санал, санаачлагыг үргэлж нээлттэйгээр хүлээн авч, эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам