ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Хамтын ажиллагаанд санаачилга чухал

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2018.01.23 16:32


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг оны өмнө  Дэлхийн Банкны ажлын  ажлын хэсгийн ахлагч, Хөдөө аж ахуйн секторын агробизнесийн ахлах мэргэжилтэн М.Ситарамачандра болон банкны төлөөлөгчидтэй тус банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр” (P4R) -ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн  салбарт хамтран ажиллах чиглэлээр уулзсан.

Сайд Б.Батзориг өмнөх уулзалтаар Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд өнөөдөр дахин уулзаж, тохиролцсон ажлынхаа явцын талаар санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар Дэлхийн банкны төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа тус яамны удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийхээр тохиролцсон ажлыг ажил хэрэг болгоход яамны талаас хамтран ажиллах ажлын хэсгийг тодорхойлох, хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах хүсэлтэй байгаагаа ХХААХҮ-ийн сайдад илэрхийлэв.

       ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өмнөх уулзалтаар тохиролцсон ажлуудыг эхлүүлэхэд шуурхай хандаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Мал амьтны эрүүл мэндийн хуулийг хэрэгжүүлэх үйл явцад хоёр талын хамтын ажиллагаа чухал байгааг онцлоод төлөөлөгчдөд амжилт хүсэж, өөрийн эрх мэдлийн хүрээнд  бүх талын дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэв.

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам