ХХААХҮ-ийн салбарын сайчууд хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2018.02.15 15:14


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Энхбат  нар гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Ахмадын хорооны дарга Ш.Нямхүү

АЛТАН ГАДАС ОДОНГООР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ахмад ажилтан Ж.Оролмаа, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбарын эрхлэгч М.Доржханд, “Товхонхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхболд

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган аймаг дахь салбарын менежер Б.Ариунбаатар, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж борлуулалтын албаны дарга Б.Отгонбаяр нар шагнагдлаа

Мөн Засгийн газрын шагнал салбарын тэргүүний ажилтнаар,

 

Монгол Улсад Стандартчилал, хэмжилзүйн тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Стандарт хэмжил зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Даваагийн Тунгалаг

 

Монгол Улсын байгаль орчныг хамгаалах ариун үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Дагвадоржийн Мөнхгэрэлийг

 

Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Онц тээвэрчин” тэмдгээр Мал, эмнэлэг үржлийн газрын жолооч Хөхөөгийн Баярсайханыг тус тус шагналаа.

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам