Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл

 

 

"Баяжуулсан хүнс  болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ"-ний логоны jpg хувилбарыг энд дарж, png хувилбарыг энд дарж, pdf хувилбарыг энд дарж үзнэ үү.

 

Монгол Улсын Их Хурлаас Баяжуулсан хүнсний тухай хууль-ийг 2018 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт-ыг Засгийн газрын 2018 оны 336 дугаар тогтоолоор баталж, энэ жагсаалтын дагуу буудайн гурил болон давсыг баяжуулахаар шийдвэрлэсэн. 

Хүн амын дунд түгээмэл дуталтай эрдэс, амин дэмийн төрөл болон үйлдвэрлэлийн технологийн явцад үүсэх алдагдлыг тус тус тооцсоны үндсэн дээр давсыг иоджуулах, харин буудайн гурилыг В бүлгийн болон Д амин дэм, төмөр, цайр агуулсан холимог найрлагатай бэлдмэлээр баяжуулахаар ажиллаж байна. 

Баяжуулсан хүнсний тухай хуулийн хүрээнд Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дараах стандартын төслүүдийг боловсруулж, батлуулсан. /Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2019 оны Т-69 дугаар тушаал/  Үүнд:

  1. Баяжуулсан буудайн гурил техникийн ерөнхий шаардлага.  MNS  6812-2019
  2. Буудайн гурилыг баяжуулагч бэлдмэл. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6811-2019
  3. Хүнсний зориулалтын иоджуулсан давс. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5046-2019                  

Дээр дурдсан стандартуудыг дагалдан гарах Баяжуулагч бэлдмэл, Баяжуулсан гурил дахь аминдэм, эрдсийн агуулгыг тодорхойлох чанарын болон тоон шинжилгээний аргын стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах, Иоджуулсан давс дахь иодын агуулгыг тодорхойлох лабораторийн шинжилгээний аргыг шинэчлэх, баталгаажуулах, Лаборатори дундын харьцуулалт хийх ажлуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа хүнсний эрдэм шинжилгээний төвтэй хамтран хийж байна. 

Баяжуулсан хүнс үйлдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам-ыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-27 дугаар тушаалаар, Баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд мөрдөх журам-ыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-26 дугаар тушаалаар тус тус батлуулсан. 

Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам