Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний экспорт. импорт

2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээ /тонн/

2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай Сайдын 2017 оны А-163 дугаар тушаалыг энд дарж, 2017-2018 онд стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох тухай Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-536 дугаар тушаалыг энд дарж үзнэ үү.

2018 онд мах экспортлох квотын зөвшөөрлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-18 дугаар тушаалаар байгуулагдсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн мах экспортлох зөвшөөрөлтэй, албан хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд тухай бүр олгон ажиллаж байна.

 

Монгол улс 2017 оны эхний 8 сарын байдлаар 20 бүлгийн 84 төрлийн нийт 88 сая ам. долларын хүнсний түүхий эд. бүтээгдэхүүнийг экспортолсон байна. Энэ нь 2016 оны 8 сартай харьцуулахад экспорт 44.5 сая ам. доллараар өссөн байна.

2017 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оныхоос хонь. ямааны махны экспорт 2 дахин нэмэгдэж 556 тн. адууны мах болон утсан хатаасан мах. дайвар бүтээгдэхүүний экспорт тус тус 4 дахин нэмэгдэж адууны мах 9300 тн. утсан хатаасан мах. дайвар бүтээгдэхүүн 17.4 тонн экспортлогдоод байна. Мөн ус. рашаан. шар айраг. ясны гурил. хушны самар. жимсний экспорт нэмэгдсэн дүнтэй байгаа бол лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт хамгийн өндөр буюу өмнөх оны мөн үеийхээс 18 дахин их буюу 1384 тн экспортлогдсон байна.

Импортын хүнсний түүхий эд. бүтээгдэхүүний хувьд 2017 оны эхний 8 сарын байдлаар 20 бүлгийн 178 төрлийн нийт 331.5 сая ам. долларын хүнсний түүхий эд. бүтээгдэхүүнийг импортолсон байна. Энэ нь 2016 оны 8 сартай харьцуулахад импорт 14.7 сая ам доллараар өссөн байна.

2017 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оныхоос үхэр. гахайн мах. өндөг зөгийн бал хүнсний ногооны импортын хэмжээ буурсан ба байгаа бол тахиа тэжээвэр шувуу. амьд адуу болон бусад хүнсний түүхий эд бүтээгдэхүүний импорт бага хэмжээгээр өсч. улаанбуудай. гурилын импорт хийгдээгүй байна.

Махны экспортын нөөц

Экспортлох махны нөөц нь малын тоо, малын өсөлт, хүн амын хэрэглээтэй шууд холбоотой. Монгол улсын мал сүргийн тоо жилээс жилд өсч 2016 оны жилийн эцсийн тооллогоор 61,5 сая толгойд хүрсэн байна.  

Сүүлийн 5 жилийн статистик судалгаагаар жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлсэн байна. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулснаар хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлж байна.

2017-2018 онд мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг байдлыг өсгөх үүднээс хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж байгаатай уялдуулан хүнсэнд хэрэглэх малын мах, экспортын нөөцийг тооцов. 

Манай улсын 2017-2018 онд малын махны экспортын нөөцийг тооцож үзвэл: хонь 3412,4 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 61,4 мян.тонн, ямаа 3132,9 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 47,0 мян.тонн, үхэр 214,2 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 27,9 мян.тонн, адуу 291 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 43,6 мян.тонныг тус тус экспортлох нөөцтэй байна. 

Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар 2017-2018 онд үхрийн мах 27,9 мян.тонн, адууны мах 43,6 мян.тонныг экспортлох тоо, хэмжээг тогтоож, хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэсэн.

Экспортолсон мах махан бүтээгдэхүүн

Манай улс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГЕГ-ын мэдээгээр байдлаар  ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 27892 тонн мах экспортлож 137 тэрбум төгрөгийн экспорт хийгдсэн байна. 

Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ 7 дахин нэмэгдсэн ба өмнөх онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний хувьд 2000 тн-ийг экспортлоод байна.

Малын махны экспорт, 2012-2017 он

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн үйлвэр

2017 оны 12 сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5 аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй 8 аж ахуйн нэгж ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж тус тус байна. 

  • БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  • ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам